Орос нэрээ цэвэрлэх болно
2015-09-14

Дүрвэгсдийн асуудал олон улсын анхаарал төвд байгаа бол Европын удирдлагууд дүрвэгсэд гэхээсээ илүү Украины зүүн хязгаарын асуудалд гол анхаарлаа хандуулж эхэллээ. Учир нь зүүн хязгаарт дахин буун дуу гарч, сөргөлдөөний бүсийг орхин гарах хүмүүсийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа тухай НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ. Украины Батлан хамгаалах яам салан тусгаарлагчид зүүн хязгаарт хяналтаа тогтоож эхэлсэн өдөр буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл ойролцоогоор 6700 орчим хүн амиа алдсан хэмээн өнгөрсөн долоодугаар сард мэдээлсэн. Тэгвэл энэхүү тоо баримт худлаа болохыг Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер сэтгүүлчдэд мэдэгдэв. Штайнмайер Берлин хотноо Францын Гадаад хэргийн сайд болон төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “Украинд хямрал эхлээд 8000 хүн амь эрсдсэн. Энэхүү тоо 10 мянгад ч хүрч болзошгүй. Салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутгуудад олон улсын шинжээчид нэвтэрч чадахгүй байна. Салан тусгаарлагчид хүчтэй, эрх мэдэлтэй болох тусам бидэнд ирэх мэдээлэл багасч, тэнцвэргүй болж байна” гэж хэлжээ.

 

“Нормандын дөрвөл”-ийн 16 цагийн турш хэлэлцсэний эцэст байгуулсан “Минск 2” гэрээ зөрчигдсөн болохыг Бүгд Найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн салан тусгаарлагч Александр Захарченко мэдэгдэж, “Армийнхан энгийн иргэдийг айлган сүрдүүлэхээс гадна эсэргүүцэл үзүүлсэн бүхнийг буудан хороож байна” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдээллийг Украин, Германы удирдлагууд батлаагүй байгаа юм. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон ялалтын баярын өмнө Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Нормандын дөрвөл”-ийн удирдлагуудад хандан дахин уулзах санал гаргасан. Энэхүү саналыг Франц, Германы удирдлагууд зөвшөөрсөн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хариу өгөөгүй бөгөөд өнгөрсөн пүрэв гаригт Порошенкогийн саналыг хүлээн авчээ. “Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн амралтын өдөр чуулж, дараагийн уулзалтын товыг гаргаж, удирдагчдыг ирэх сарын 2-нд Берлин хотноо уулзуулахаар тохиролцсон болохыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн билээ. Тэрбээр “Энэхүү уулзалтаар Орос нэрээ цэвэрлэх болно” гэж хэлжээ.

 

 

Путин уулзалтын үеэр ямар баримт задруулах нь тодорхойгүй байгаа юм. “Нормандын дөрвөл”-ийн уулзалтын төгсгөлд Путин, Порошенко нар гуравдагч этгээдийн оролцоогүй уулзах нь тодорхой болсон. Уулзалтын үеэр Порошенко, Путинийг зүүн хязгаарын иргэдэд тусламж өгөхөө зогсоохыг шаардаж болзошгүй хэмээн сэтгүүлчдэд таамаглаж байна. Порошенко Оросын төрийн далбааг намируулж, хүмүүнлэгийн бараа ачсан ачааны машинуудад хэзээ ч итгэдэггүй. Тэрбээр оросыг тусламж нэрийдлээр салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг хэмээн харддаг ч баталгаатай баримт олж чадаагүй байна.

 

Харин Путин, Порошенког хий хардахаа болихыг хүссэн, эцэст нь шаардсан. Хэрвээ Орос тусламжаа зогсоовол зүүн хязгаарт амьдарч буй таван сая иргэн хүндхэн байдалд орно. Орос найман сарын турш 100 сая ам.долларын үнэтэй хүнсний бүтээгдэхүүн тусламжаар олгожээ. “Порошенко ард түмэндээ хайртай бол тусламжаас татгалзах эрхгүй” хэмээн Путин мэдэгдэж байсан удаатай.  Хэрвээ Порошенко, Путинийг тусламжийн хөтөлбөрөө цуцал хэмээн мэдэгвэл Оросын удирдлагууд татгалзахгүй нь тодорхой. Яагаад гэвэл Орос, украинчуудаас гадна сирийн иргэдэд туслахаа мэдэгдсэн. Орос хэтэрхий их мөнгийг тусламжийн бараа бүтээгдэхүүнд зарцуулж байна. Орос зүүн хязгаарын иргэдэд нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнээ иргэний дайн, террорист этгээдүүдийн золиос болж сиричүүдэд өгч, бага алдагдал хүлээх боломжтой. 80 тонн хүмүүнлэгийн бараа ачсан оросын нисдэг тэргүүд өнгөрсөн амралтын өдөр Сирийн Латакиа хот дахь агаарын баазад газардсан. Ойролцоогоор 30 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн. Сирийн Батлан хамгаалах яам тусламжийн бүтээгдэхүүнийг хэт даврагчдад алдахаас сэргийлж, өөрсдөө иргэдэд хүргэхээр болсон. “Бүгдэд тэгш хуваарилах болно” хэмээн Сирийн удирдлагууд мэдэгдэв.

 

 

Украинаас гадна АНУ-ын удирдлагууд Орост итгэдэггүй. Дахиад л АНУ, Оросын сайхан сэтгэл рүү хар ус цацаж орхив. Олон саад бэрхшээлийг даван туулж, Сирид хүрсэн оросын тусламжийн цувааг “Хүнсний бүтээгдэхүүн бус зэр зэвсэг” хэмээн мэдэгдлээ. Мөн барууны хэвлэлүүд “Оросын тусгайгийнхан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын төлөө тулалдаж байна” хэмээн бичих боллоо.

 

Путин өнгөрөгч долоо хоногт “Ардчилал ярьсан гүрнүүд хаана байна. Та нар хэт даврагчдад цохилт өгөх нэрийдлээр олон мянган гэмгүй иргэдийг хөнөөж устгаж, улсыг нь хүчгүй болгож байна. Бид хэт даврагчдад цохилт өгч болно. Гэхдээ сиричүүдийг хооллохыг илүүд үзэж байна” гэж мэдэгдсэн. Тэрбээр мөн Ассадын төлөө ганц ч орос цэрэг байлдаагүй хэмээн мэдэгдэж “Би хэзээ ч орос цэрэг хэт даврагчидтай тулалдахыг зөвшөөрөхгүй” гэж хатуухан мэдэгдэв. Гэхдээ Путиний мэдэгдэлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үл итгэж байна. Обама “Орос Ассадын цэргүүдийг зэр зэвсгээр хангаж байгаа. Энэ бүхэн хэт даврагчдын дургүйг хүргэх болно” гэж мэдэгджээ.

 

Хэт даврагчид өнгөрсөн долоо хоногт энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг буюу бактерлогийн зэвсэг ашигласан болохыг НҮБ-ын шинжээчид тогтоосон. Хэт даврагчид хүчтэй болох тусам Ойрхи Дорнодыг орхин гарах дүрвэгсдийн цуваа ихэсч байна. Хэт даврагчдын далбаа мандсан Сири, Ирак, Ливи зэрэг улсаас дүрвэн гарсан олон мянган дүрвэгсэд Газар дундын тэнгисийг гатлан хатуу чанга хамгаалалттай Европын орнуудад цагаачлахаар ирж байна.  

 

“Халифын вант улс” бүлэглэлийн хяналтад хамгийн эхэнд орсон Сирийн Кобане хотоос Грекийг чиглэн хөвж явсан дүрвэгсдийн завь осолдож, 15 хүн амиа алдсан. Тус завинд зорчиж явсан хоёр настай Алан Курди хүүгийн цогцсыг Туркийн эргээс олсон. Эрэг дээр доош харан хэвтэж буй бяцхан хүүгийн зураг европчуудад хүнд цохилт өгч, хөөрхий дүрвэгсдэд тусламжийн гараа сунгахыг шаардсан.

 

Алан хүү олон мянган дүрвэгсдэд дахин амьдрах итгэл өгчээ. Герман өнөөдрийн байдлаар 40 мянган дүрвэгч хүлээн аваад байна. Хэрвээ “Алан Курди хүү амиа алдаагүй байсан бол та дүрвэгсдийг хүлээн авах байсан уу” гэх “AFP” агентлагийн сэтгүүлчийн асуусан асуултад Канцлер хариулж чадсангүй. Тэрбээр “Герман улс аль ч цаг үед дүрвэгсдийг хүлээн авч байсан. Бид энэ удаад 80 мянган дүрвэгч хүлээн авах болно” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Их Британи нэмж 20 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн бол АНУ 10 мянган дүрвэгч хүлээн авахаа зарласан. Харин Венеусэл улс 12 мянган дүрвэгчид боломж олгохоо мэдэгдэв. Мөн Австрали улс Сирийн 12 мянган иргэнийг хүлээн авахаа мэдэгдснээс гадна бие дааж хэт даврагчдад цохилт өгөхөө зарлажээ. Алан хүүгийн буянаар олон мянган дүрвэгч инээх боллоо.

 

 

Бяцхан хүүг санан дурсч европчууд “Эрэг мөргөсөн сахиусан тэнгэр” гэх аянг санаачилжээ. Хүүтэй адилхан улаан футболк, цэнхэр жинсэн өмдөөр ижилсэж, доош харан хэвтэж, хүндэтгэл үзүүлж эхэлжээ. Энэхүү аян “Мөстэй ус” аянаас илүү хүчээ авна хэмээн таамаглаж байна. “Мөстэй ус” аянд 800 сая хүн нэгдэж, өөрийнхөө бичлэгийг интернэтэд байршуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zaya:
daintai Hund hetsuu gazaraas irchiheed bas davarchihsan gahain mahtai hool ugch bn gej barag jag´saal hiij bn gesen zavaan muuhai humuus tend tend hogoo tariad jorlond ch tseverhen bie zasaj chadahgui unen zavaan ulsuud unheer tiim Hund hetsuu baisan bol hunii nutag ugsuniig idej uugaad tseverhen amidchihgui
2015-09-14
zaya:
daintai Hund hetsuu gazaraas irchiheed bas davarchihsan gahain mahtai hool ugch bn gej barag jag´saal hiij bn gesen zavaan muuhai humuus tend tend hogoo tariad jorlond ch tseverhen bie zasaj chadahgui unen zavaan ulsuud unheer tiim Hund hetsuu baisan bol hunii nutag ugsuniig idej uugaad tseverhen amidchihgui
2015-09-14
зочин:
Америкийн нэг улс төрч ,Хэрвээ АНУ-г өөрийг нь устгахгүй бол тэр дэлхийг сөнөөнө гэж хэлсэн юм. Дэлхийд дураараа авирлаж, дандаа муу муухай бүхнийг өөгшүүлэн дэмжиж, гэмгүй ард түмнүүдийг тарчилган зовоож байгаа энэ сатанагийн хар хүчний хийж байгааг хараад байхад яг л үнэн хэлсэн байгаа юм.
2015-09-14
LALAR AMERIK:
NOVSHIIN YANHAN AMERIK AMERIKIIN TORIIN TOLGOID BAIGAA MAFIIN PISDA NAR DELHIIG SONOOJ DUUSAHNEE OBAMA HAR SARMAGCHIN BOL ZUGEER MAFIIN UTSAN HUUHELDEI
2015-09-14