Мексикийн жуулчид амиа алджээ

Египет улсад жуулчилж байсан мексикийн 12 жуулчин амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жуулчид руу гэмт этгээдүүд халдсан хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас сэтгүүлчдэд мэдэгдэв.
Цагдаа нар жуулчид руу халдсан этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж байгаа юм. Яамнаас мэдээлснээр “Жуулчдын автобус Египетийн баруун мужийн Уахат хотын ойролцоогоос олдсон” гэв. Энхүү бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн их гарахаас гадна гэмт этгээдүүд олноороо байршдаг иргэдийн хувьд “хориотой газар” гэгддэг байна.
Жуулчдын цуваа Уахатын хажуугаар өнгөрөх үед гэмт этгээдүүд халдсан хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Амиа алдсан жуулчдаас гадна Мексикийн 10 иргэн, Египетийн есөн иргэн хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ