Энэтхэгт 90 хүн амиа алджээ
2015-09-14

Энэтхэгийн Петлавад хотын нэгэн зоогийн газарт дэлбэрэлт болсны улмаас 90 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт болох үед зоогийн газарт хүлээн авалт болж байжээ. Мөрдлөгийн явцад тогооч нарын буруутай үйл ажиллагаанаас дэлбэрэлт болсон болохыг тогтоосон байна. Газ дамжуулагч цилиндр хоолой дэлбэрчээ.

 

Цагдаагийнхан уг дэлбэрэлтийг хий дамжуулагч цлиндр хоолой ойролцоо барилгад хууль бусаар хадгалагдаж байсан барилгын тэслэгч бодистой ойрхон байснаас хохирлын хэмжээ нэмэгдсэн хэмээн мэдэгджээ.

 

Хууль бусаар тэслэгч зэргийг хадгалж байсан агуулахын эзнийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд тэрбээр дэлбэрэлтийн дараа сураггүй алга болсон байна. Энэхүү дэлбэрэлтийн улмаас ойролцоох барилга нурж, 40 гаруй хүн гэмтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Дэлгэрцэцэг-т:
40 гаруй хүн амиа гэмтжээ??????????????????
2015-09-14