Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэнэ
2015-09-14

БСШУЯ-аас Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Ойн арга хэмжээний нээлт энэ сарын 15 буюу маргааш  11:40  цагт Чингисийн талбайд эхэлнэ. Арга хэмжээ энэ сарын  23-ны 19:00 цагт дуусах юм байна.

 

Есөн өдөр үргэлжлэх ойн баярын хүрээнд “Хубилай сэцэн хаан- 800” үзэсгэлэн, олон улсын хөөмэйн наадам, “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол төрийн дуулал”  261 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжимчдийн тоглолт, Хубилай сэцэн хааны тухай 10 боть цврал ном, “Хубилай сцэн хаан ба түүний залгамжлагчид” цомгийн нээлт болно. Мөн  АНУ-ын хөгжмийн зохиолч Griffes Charles Tomlinson  “Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон” симфони найраглалын нээлт зэрэг үйл ажиллагаа зохиогдох юм байна.

 

Түүнчлэн энэ сарын 24-нд Хубилай сэцэн хааны хот “Хөгшин тээл”-ийн балгасын малтлага, судалгаатай танилцах аялал Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд болох аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
AVILGACH URVAGCHDIIN SHUTEENUUD:
AVILGACH NAR MONGOLOOS URVASAN MONGOLIIG USTGASAN BOLGONIIG SERGEEN MANDUULAH GEJ OROLDDOG BOLJEE HUBILAI ZANABAZAR GEED HYATADAD MONGOLIIG NIILUULSEN AGUU HUMUUS MONGOLIIN TUUHEND NELEEN BII SHUU
2015-09-14
Зочин:
Tiim gesen buu batbayr said baihad tsagaan shonhor nuuts zuvluh n baij hamt bondiin mungu zohitsuulsan gej albanii humuus yridag yum.
2015-09-14
dogii:
Yaj manarch yvsan n odoo hamaaguiee bayr l hiij heden yum tsaashin haruulj halaas tumbiij baival deedchuud heden jiliin umnu hatsan banhariin baasiig aravnailna gevel sangaas say sayaar mungu gargah yostoi l gej lunden buuna daa,ene gem bish zan suuliin ued reket hulgaich nar buur hudalch lam nartai niilj boond,sangaa uhdag bolson bn shuu ard tumen mini!
2015-09-14
Hun:
Urvagch
2015-09-14
Зочин:
Хятадыг нэгтгэж мандуулсан хүн гээ биз дээ. Үнэн бол миний хаан биш.
2015-09-14