АНУ-ын гоо бүсгүй тодорчээ
2015-09-14

 

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Америкийн гоо бүсгүй өчигдөр тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Титмийн эзнээр Жоржиа мужийг төлөөлөн оролцсон 21 настай Бетти Кантрелл тодорсон байна. Гоо бүсгүй гайхалтай дуулдаг бөгөөд тэрбээр тэмцээний эхнээс л ялагч болох магадлалтай оролцогчдын нэгээр нэрлэгдэж байжээ.

 

Бетти инстаграмдаа тэмцээнд хамтдаа оролцсон гоо бүсгүйчүүдтэй хамтдаа авахуулсан селфи зургаа байршуулаад “Баярлалаа Америкчуудаа” гэж бичсэн байна. Хагас зуун жилийн түүхтэй тус гоо бүсгүйн тэмцээнд хоёр дахь удаагаа Жоржиа мужийн гоо бүсгүй титмийн эзэн боллоо.

 

Уг тэмцээний хоёрдугаар байрт Албама мужийн гоо бүсгүй Венесса Уильям тодорсон бол гуравдугаар байрт Луйзиана мужийн гоо бүсгүй Бретт Элдредже тодорчээ. Тэд ирэх онд зохион байгуулагдах олон улсын зэрэглэлтэй гоо бүсгүй тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцохоор болсон байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин