Осол гаргаад зугтсан жолоочийг барьжээ

Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтсан жолоочийг барьжээ.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт- Ухаагийн 17 дугаар гудамжны баруун замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 22 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар нь шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн аж.
Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ