“Charlie Hebdo” муу үнэлгээ авав

Францын шог “Charlie Hebdo” сонин өчигдөр шинэ дугаараа худалдаанд гаргасан тухай “www.newmatilda.com” мэдээллээ. Уншигчдын дунд хүлээлт үүсгээд байсан тус сонин олон нийтээс муу үнэлгээ авчээ. Учир нь тус сэтгүүлийн шинэ дугаарын нүүрэнд Туркийн эргээс олдсон хоёр настай сири хүүгийн шог зургийг байршуулсан байна. Хүү гэр бүлийнхээ хамтаар Грек улсад очихоор төлөвлөж байсан ч завь нь осолдож, амиа алдсан билээ.
Сонин эрэг дээр доош харан хэвтэж буй Алан Курди хүүгийн зурагны хашууд алиалагчийн зурагтай самбар байршуулаад “Зорилгодоо ийм ойрхон ирчихээд” гэж бичжээ. Мөн зургийн тайлбарт “Есүс Христ хаана байна. Бодвол тэр хүүг аварч чадахгүй гэдгээ мэдээд яваад өгсөн байх. Нэг бол исламын шашинтай гэдгийг мэдээд...” гэж бичсэн байна.
Уншигчид Алан хүүгээр зугаа хийсэн сонинг шүүмжлэхээс гадна амьдрахын төлөө эх орноосоо дүрвэн гарч буй дүрвэгсдийг шоолохгүй байхыг уриалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ