Их сургуулийн багш хүний аминд хүрчээ
2015-09-15

АНУ-ын Миссиппи мужийн Клийвлэнд хотын “Delta State” их сургуулийн багш нар нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус сургуулийн багш, профессор Шаннон Ламб өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагт оюутны байрын гадна түүхийн багш Этан Шмидтийг буудаж, хэргийн газраас зугтаасан байна. Түүхийн багш шархаа дийлэхгүй 17.25 цагт амиа алджээ. Хэргийн газар ирсэн цагдаа нар оюутнуудыг сургуулийн байрнаас гарахыг хориглож, хүний аминд хүрсэн багшийн зураг, мэдээлэл зэргийг сэтгүүлчдэд өгчээ.

 

Хүний аминд хүрсэн багшийг өөр хүн амины хэрэгт сэжиглэж байгаа юм. Энэхүү хэргээс нэг өдрийн өмнө 41 настай Эми Прентисс гэгч амиа алджээ. Түүний цогцсыг гэрийнх нь том өрөөнөөс олсон байна. Шаннон Ламбыг орон даяар эрэн сурвалжилж байгаа юм.

 

Шаннон Ламбын сэтгэц хэвийн хэмээн сургуулийн удирдлагууд мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар хүний аминд хүрсэн нь тодорхойгүй байна. Профессор Ламб 2009 оноос 3500 оюутантай “Delta State” их сургуульд газар зүйн багшаар ажиллах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bugs buurnii asuudlaas bolj negiigee hardaad alaa biz.
2015-09-15