УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
2015-09-15

Гэрэл зургийг MPA.MN

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аас наймдугаар сарын 11-ний өдөр баталсан. Уг хуультай Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн юм.

 

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлж, холбогдох хууль, журмын дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцсэн. Өнөөдрийн УИХ чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй хэмээн гишүүд үзлээ.

 

Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авъя гэсэн саналаар санал хураахад гишүүдийн 81.1 хувь нь дэмжлээ. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсоноос 48 нь зөвшөөрсөн юм.

 

Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 59 гишүүнээс 49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар дэмжлээ. Тогтоолыг батлахад гишүүдийн 59-49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар батлагдлаа.

 

 

Энэхүү хоригийг хүлээн авснаар Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг хамруулахгүй болж байгаа юм.

 

П.Наран  

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yu ve ene chini? L.Bold horigiig huleej avah sanaltai gej helchiheed tatgalzsanaar knop darchihaj huue!
2015-09-15
иргэд:
сайн байнаа. харин тэр авилгачын барлагууд үнэн дүрээ харууллаа
2015-09-15
zochin:
Bolj oo bolj
2015-09-15