“Хубилай хааны өв” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2015-09-15

 

“Хубилай хааны өв” үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр Үндэсний музейд боллоо.

\Үзэсгэлэнгийн нээлтэнд 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, С. Баярцогт, ажлын хэсгийн дэд дарга БСШУЯ-ны сайд Л. Гантөмөр, БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д. Гантөмөр нар оролцлоо.

 

XIII-XIV зууны Монгол цэргийн байлдааны хуяг, дундад эртний илд, хутга, нум сум, саадаг, эмээлийн дөрөө, бүүрэгний чимэглэл, Хубилай хааны усны сав, богтаг малгай, Монгол язгууртны дээл, Хавтага, гутал зэргээс гадна “Хубилай хааны ав” торгон хуйлмал зураг, Юань улсын судар, Тамга, Монголын довтолгооныг дүрсэлсэн хуйлмал зураг зэрэг түүхийн ховор олдворуудыг үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ.

 

Нээлтийн үеэр Юань гүрний үеийн ордны ятга хөгжмийг ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн С. Баярцогт, СУИС-ийн захирал Сонинтогосод гардуулан өгсөн юм.

Тус үзэсгэлэн 10-р сарын 20-ныг  хүртэл Үндэсний музейд тавигдах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин