ИНЕГ-ын дарга тамгаа гардан авчээ
2015-09-15

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Нямдавааг томилсон юм. Тэгвэл өнөөдөр ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа салбарын сайдаасаа тамгаа хүлээж авсан байна.

 

Ажил хүлээлцэх үеэр ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Эрдэнэбилэг “Одоогоос таван сарын өмнө энэ ажилд томилогдож ирэхдээ юун түрүүнд Ази, Европын төрийн тэргүүний 11 дүгээр чуулган болох АСЕМ-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, Транзит танхим ашиглалтад оруулж авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах,  нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, сумдад тогмол нислэг сэргээх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулж байсан. 

 

Эдгээр ажлууд өдгөө ажил хэрэг болоод явж байна. Ерөнхий сайдаас өгсөн чиг үүргийн дагуу Транзит заалыг ирэх сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажлууд төлөвлөгөө ёсоор өрнөж байгаа. Өнөөдрийн байдлаар АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд зогсоолын өргөтгөлийн ажил 84 хувьтай, Транзит танхимын бүтээн байгуулалтын ажил 74 хувьтай явж байна.

 

Түүнчлэн Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарын дүрэмт хувцас, байгууллагын эмблемийг шинэчилэх зэрэг ажил хийсэн. Сүүлийн 10-аад жил иргэний нисэхийн салбарт хийгдээгүй засвар, үйлчилгээ, шинэ төслийн ажлууд  амжилттай хэрэгжиж эхэлсэн.

 

Транзит танхимын засвар, бүтээн байгуулалтын ажил энэ сарын 30-н гэхэд, есөн онгоцны зогсоолын өргөтгөлийн ажил энэ сарын 27-н гэхэд дуусахаар байна. Сумдын нислэгийг сэргээх төсөл Засгийн газарт танилцуулагдаж улмаар орон нутгийн иргэдээс санал авах шатандаа амжилттай явж байна. Энэ төсөл бол Монгол Улсын хувьд нэлээн чухал төсөл болохоор байгаа” гэв.

 

Харин ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа мөн нисэхийн аюулгүй байдлыг хангах, нислэгийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх зорилго тавин ажиллах болно” гэжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЖИБА чамд энэ нэрийг мэдээд л огсон юм байна лээ!
2015-09-16
Иргэн:
Наад Эрдэнэбилэг чинь НААХЗА гэдгийг улгэр болгосон! Нислэгийн аюулгуй байдлын нуд чих болсон байгууллагыг цомхотголд орж ажилгуй болсон хумуусээр дуургэсэн! Тэд нар нь ажлаа хийж мэдэхгуй тул зарим дурэм зааврыг гэртээ хуухдуудээрээ орчуулга хийлгээд сууж байна! Эрдэнэбатмонх чинь унэхээр согтуу байж байгаад ажлаасаа халагдсан хун шуу! Нисэхийн цагдаагийнхан ажлын орооноос нь саатуулаад аваад гарахыг нисэхийн хонхрынхон харсаан!
2015-09-16
Зочин:
Dohuuruud gandah tsagaar ybjee huu sogtuu Erdenebileg. Tolgoigui hun ooriigoo abch ybj chadahgui tiimuu. Erdenebatmonh odoo yanaa. Tsag heden minut ,cehunt bgiig sain oilgoj surtsgaa. Togloomd dandaa hojil bguig anhaar,,,,,!,,,,,,,,!!!!!!!
2015-09-16
Зочин:
Nymdbaa dargad byar hurgei. Bodlogo barij bsan hun noin nuruutai bh. Ih zob huniig songoson Tord talarhal ilerhiilei. Erdenebilig hezee ch darga bish sogtuu . Asar ih zan suuj bsan. Dohuur huu .....
2015-09-16
зочин:
Иргэний нисэхийг сайн ойлгодог тулхтай хүн даргаар томилогдсонд талархаж байна
2015-09-16
Зочин:
Эрдэнэбилэг дарга залуу хүн их эрч хүчтэй өдөр шөнөгүй ажиллаж байсан учраас бардам ажлаа өгч харагдаж байна даа ирээдүйтэй залуу даа.
2015-09-16
divii:
Nymdavaag mash zuv gazar tavijdee ene hun unen setgeleer ajildaa handaj chaddag undur yos sutahuuntai hundee.bayr hurgiye!
2015-09-15