Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2015-09-15

 

Үйл ажиллагаа нь зогсоод 2 жил болж байгаа 14 дүгээр сургуулийн байр одоог хүртэл ашиглалтанд ороогүй тул сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөллөөс мэдээлэл хийхээр хэвлэлийнхэнд хандлаа.

 

Сургуулийн ҮЭ-ийн хороон дарга Б. Баярмөнх, Бага ангийн багш Ц. Нэргүй, 11В ангийн сурагч Х. Маралгоо, Эцэг эхийн зөвлөлийн дарга Г. Сүхбаатар, эцэг эхийн зөвлөлийн гишүүн С. Тунгалаг нар барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан шаардлагыг өнөөдөр тамгын газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.

 

 “Шавь” цогцолбор сургууль, 92, 44-р сургуулиудад өдрийн 3 ээлжээр хувиарлагдан хичээллэж байгаа тул физикийн ухааны багш нар урвах бодисуудаа сургууль хоорондод зөөж хичээлээ зааж байна, лабораторын хичээл явагдах боломжгүй, кабинетийн системээр бүрэн хичээллэж чадахгүй байна” хэмээн  физикийн багш Б. Бат-Өлзий хэлсэн юм.

 

Албан шаардлагад холбогдох яамнаас 25-ны дотор тодорхой хариу өгөөгүй тохиолдолд ажил хаялт зарлаж, жагсаал хийх аж.       

 

Г. Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин