Шатрын тэмцээн үргэлжилж байна

Хүүхдийн спортын их наадмын шатрын тэмцээний 2-р өрөг Спортын төв ордонд зохиогдлоо.
Өнөөдрийн тоглолтын эрэгтэйчүүдийн төрөлд ФИДЕ мастер Э. Болдоо, н.Гарьдмагнай, С.Агьбилэг нар 2 оноогоор тэргүүлж, эмэгтэйчүүдийн төрөлд ФИДЕ мастер Мөнхзул, Дэд мастер Отгонсувд, Г. Буянзаяа нар мөн оноогоор тэргүүлжээ.
Шатрын тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Г.Оюунчимэг, ФИДЕ-ийн шүүгч Б. Нямдаваа, техник төхөөрөмжийн шүүгч А. Түвшинжаргал, Ч. Бадрал нар ажиллаж байна.
Мөн Спортын төв ордонд сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдлоо. Охидын 8 баг, хөвгүүдийн 8 баг, 2 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд өнөөдөр Дорнод, Дархан аймгийн багууд тогложээ.
Сагсаг бөмбөгийн тэмцээний шүүгчдээр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчид ажиллаж байна.
Г. Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ