Авлигыг хоригоос “сугалж” өршөөх үү
2015-09-16

УИХ-ын ээлжит бус чуулган Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар хүлээж авлаа. Хоригийг хүлээж авснаар асуудал бүрэн шийдвэрлэгдсэнгүй.

 

 

Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталсан. Эрүүгийн хуулийн 148.4-т заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр, иргэн, аж ахуй нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулж, хохирол нөхөн төлсөн тохиолдол тун бага байдаг учраас энэ зүйл ангийг Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзсэн.

 

Парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсний дараа Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдсан. Ажлын хэсгийнхний хуралдаан ширүүхэн явагдсан бололтой. Ямартай ч Өршөөлийн хуульд нэмэлт оруулахдаа хоригт хамаарах зарим заалтаас “сугалж”, өршөөж үлдээхээр ажлын хэсгийн зарим гишүүн сэм хуйвалдсан бололтой дог. Ажлын хэсгийн зарим гишүүн ч гэж дээ, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар нарыг цоллож байна. Нэгэнтээ энэ хоёр эрхэм Засгийн газарт хамтарсан намын гишүүд. Тиймээс ч АН хийгээд МАХН-ын захиас даалгаврыг өвөрлөн Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орж, намаасаа Шадар сайдын албан тушаалын “шагнал” хүртсэн шинэхэн сайд Ц.Оюунбаатар гишүүн ахлагчаар нь томилогдсон. Хэдийгээр Өршөөлийн хуулийг Засгийн газраас өргөн барьсан ч өнгөрсөн гурван жилийн турш парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан автор нь Ц.Оюунбаатар гишүүн. МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслээс жагсаалтаар парламентад сонгогдсон эрхэм гишүүн намын даргаа өршөөлд хамруулах үүрэг хүлээн, ганц хуулийн төслийг гурван жил ярьж, эдүгээ өрөөлийн автороор батлуулсан хэдий ч Ерөнхийлөгчийн хориг гацаа үүсгэсэн.

 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараагаар ажлын хэсэг Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхэд гишүүн Ц.Нямдорж “Ажлын хэсэг авлига, албан тушаалыг өршөөх заалтаа ахиад оруулаад ирлээ. Хоригийг хүлээж авсан гэж зальдахаа боль” хэмээн бухимджээ. Уг нь ч гишүүн Ц.Нямдорж Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисст багтсан. Хуульзүйн байнгын хорооны гишүүд,  тэр дундаа ажлын хэсгийнхэн хоорондоо ширүүхэн маргалдсан бололтой. Тиймээс Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхэд АТГ-ынхныг байлцуулах санал гарч, улмаар өнөөдөр хуралдуулахаар хойшлуулжээ.

 

УИХ Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсны дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоригийн хэлбэрийг авлаа. Агуулга нь үлдсэн. УИХ хоригт дурдсан өршөөх, эс өршөөх хэргүүдийг хуульд нэмэх ёстой. Хоригийг хүлээж авах явц дуусаагүй байна. Хамгийн гол нь авилгын хэргүүдийг өршөөлд хамруулахгүй заалтыг нэмж тусгах ёстой. Хориг тойрох гэж хөгөө чирсээр...” хэмээн жиргэжээ.

 

 

Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсан хэдий ч нийгмийг талцуулсан асуудал дуусаагүй байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг парламент хүлээж авсан хэдий ч хэрхэн хуульчлагдах нь түшээдийн өнгө, авираас хамаарах бололтой.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
авлига ГЭДЭГ НЬ АЛБАН ТУШААЛТАНЫ ГЭМТ ХЭРЭГ ЮМ БОЛ коррупци ГЭДЭГ НЬ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БОХИР АЖИЛТАНУУДЫН ҮЙЛДДЭГ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ ТЭГЭХЭЭР КОРРУПЦИЙГ ЯАХ ГЭЖ БАЙНА ВЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ЯАХ ГЭЖ БАЙНА ВЭ
2015-09-17
Зочин:
Хөөе Өршөөлийн хуульд хамрагдах гээд байна гэж хардагдаад байгаа манай монголын авилгачидын улсад учруулсан хохирол нь бүгдийнх нь нийлээд 32,4 тэрбум ганц Каплагийн учруулсан 35 тэрбум хохиролоос ч бага л юм байна штээ. Тэгээд ч шүүхийн шат хүртлээ явлаа гэж бодоход янз бүрийн шатанд аргатай нь аргалаад, мөнгөтэй нь хахуульдаад, буруугүй нэгэн ч байгаа л байх тэгээд ерөнхийдөө замхрах талдаа орох нь ойлгомжтой. Тиймээс аль аль талаа бодоод өршөөх нь зөв юм байна. Баахан хүний цаг зав, зардал чирэгдэл болно. Хажууд нь манай АТГ-ынхан ганц нэгийг нь сонгож аваад тамлаад, хэмлээд өгнө. Арай гэж сая л нэг юм 3-н саяуулаа болсон шүү дээ бид чинь.Яршиг цаашаа.
2015-09-16
иргэн:
Эрхэи ерөнхийлөгчөө та яагаад 148 дээр хориг тависан юм. 28саяын хохиролтой бол онц хүн болдог амьдрлаас хол хуулийн заалтыг өршөөчиж бологүй юм уу. Эдгээр хүмүүс авилгал өгөөгүй хүмүүсийн ад үзхээр хэрэг хийгээгүй эд хөрөнгийн асуудал үүсч тэр 28н саяаас дээш болоод таны тэр онц хүнд гээд байгаа зүйл рүү орчдог. Үнэндээ гудамжаар.дүүрэн түүнээс үнэтэй машин.тэрэг явж байна шүүдээ. Ард иргэд маань ч бизнес хийхдээ хүнээс мөнгө төгрөг зээлэхдээ болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. Залилчлаа гээд энэ амьдралаас хол зүйл ангируу орчидог юм шүү.
2015-09-16
Зочин:
Ямар ч болсон хоригийг хулээж авсан нь зев.Энэ Бадамжунай,Энхболдтонгуудыг дарчих ухаантан байдаггуй юм уу? Хегийн новшнуудыг газрын дор оруулах болтугай!!!
2015-09-16
Зочин:
Ямар ч байсан хоригийг хүлээн авлаа.МАН аль хэдийн завсалага авч хуралд оролцоогүй байж ардын баатрын дүрд тоглож байгаа нь даан ч инээдэмтэй.Одоо өвлийн бэлтгэлээ хийж засагтаа ажиллах боломж олгоё.16 сурталчилгаагаа болоогүй байна гэдгийг БадамжунаЙ эНХБОЛДТОНГУУД ойлгохгүй байна
2015-09-16
Зочин:
Ямар ч байсан хоригийг хүлээн авлаа.МАН аль хэдийн завсалага авч хуралд оролцоогүй байж ардын баатрын дүрд тоглож байгаа нь даан ч инээдэмтэй.Одоо өвлийн бэлтгэлээ хийж засагтаа ажиллах боломж олгоё.16 сурталчилгаагаа болоогүй байна гэдгийг БадамжунаЙ эНХБОЛДТОНГУУД ойлгохгүй байна
2015-09-16
battsetseg:
Urshuuliin huuli hezeenees heregjix we
2015-09-16
mongol hun:
Ingej zavaarch bhaar zugeer l enkhbayrig ursuuld hamruulahgui busad n hamagui hd l huuli garagchaach ter n hamaagui amar bas shudraga ym bishuu.
2015-09-16
zochin:
148-3.4 eroosoo orooshj bolohgui shu
2015-09-16
Касторовое масло зарна:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877,80884877 Үнэ9000 3-аас дээш хүргэлттэй. Одоо цөөхөн ширхэг үлдлээ. Хэрэглэх заавар Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг. Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд - Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна. - Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ - Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ. - Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана - Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүл
2015-09-16
зочин:
АН авигачдыг өршөөх хууль баталсан, одоо тэгээд авигачдаа суллуулах гэж байна, ард олон минь анхааралтай байгаарай
2015-09-16
Jilo:
148.4 hohirloo baragduulzan,anhnii heregtei bol yah ve..............gomdoltoi bna.
2015-09-16
zochin:
148-4 iig urshuux xeregtei.end ixenxdee xoxirogchiin buruugaas bolson bdag.er n emegteichyyddee urshuul yzyylexgyi yum bol urshuuliin xuuliar yax yum
2015-09-16
irgen:
148.4 iig orshooj boloxguiee arai xetersen asuudal bolno Bitgii dabar xamaa
2015-09-16
z:
148.4-iig urshuuh hergeti
2015-09-16