Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-09-16

Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд

09:00-12:30 цагт Халх гол – Буйр нуурын хотгорын  экосистем ба эдийн засгийн холбогдол" эрдэм шинжилгээний хурал болно. Лавлах зүйл байвал 99063282 дугаараар холбогдоно уу.

 

АСА циркийн арын талбайд

12:00-17:00 цагт Сүхбаатар дүүргийн "Алтан намар-2015" арга хэмжээ болно. Холбоо барих:99767480
 

МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд

09:00 цагт “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний 2-р бага хурал нээлтээ хийнэ. Уг хурлыг БОНХАЖЯ, МУИС, МУБИС, Монгол Улсын шинжлэх ухааны академийн Газар зүй геоэкологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНУ, Англи, Герман, ОХУ, БНХАУ зэрэг арав гаруй орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ. Утас:99106727, 260718

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт "Гал үндэстэн" холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд /Офицеруудын орндны автобусны буудлын хойно байрлах/-д

09.00 цагт Монголын угсаатны зүйн салбарыг хөгжүүлэх, угсаатны зүйчдийн залгамж халааг бэлтгэх, Монгол-Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж Япон Улсын Үндэсний угсаатны зүйн музейн Нийгмийн судалгааны салбарын профессор Юки Коногаяд, Дэлхийн монгол судлалд монголын түүх судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ИБУИНВУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны тэнхимийн рийдэр, доктор Урадын Э.Булагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа болно.

 

10.00 цагт Шинжлэх ухааны академийн дэргэд Монгол ба Төв Азийн судалгааны төвийн нээлтийн ёслолын ажиллагаа болно. Энэхүү төв нь Төв болон дотоод Азийн орнуудын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, арга туршлага солилцох, цаашлаад бүс нутгийн судалгааг идэвхижүүлэхэд чиглэнэ.

11.00 цагт Монголын нэрт угсаатны зүйч Г.Цэрэнхандын “Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл” номын нээлт болно.
Холбогдох утас 99045949

 

ЭМСЯ-ны 204 тоотод

11:30 цагт АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг, тамирчид 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар, олимпийн 6 эрх өвөртлөн эх орондоо ирсэн билээ. Түүхэн амжилтын эзэд болсон тамирчдаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлнэ.

 

Төрийн ордны Г танхимд

10:00 цагт ХАХНХЯ, НХҮЕГ-аас хүн амын амьжиргаа, тэдний нийгмийн хамгаалалд зориулан 60 гаруй нэр төрлийн халамжийн үйлчилгээг хүргэж байгаа билээ. Эдгээр үйлчилгээ зорилтод эзэндээ хүрч чадаж байгаа эсэх талаарх судалгааг Дэлхийн банктай хамтран хийж, нэгдсэн дүнг гаргасан байна. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулах "Нийгмйн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ" сэдэвт арга хэмжээ болно. Утас: 88093607

 

ЧД-ийн 17 дугаар хорооны байранд

11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хэрэглэгч тантай хамт” нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Энэ үеэр гэр хорооллын айлуудын цахилгаан эрчим хүчний хангалтын талаар иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллана. Утас: 91021020
 

Shuud.mn
Сонин хачин