Оюутолгой төсөлд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг олгов
2015-09-16

 


Оюутолгой төсөлд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газрын зүгээс болон холбогдох байгууллагуудаас олгосон болохыг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК мэдэгдэж байна. Үүнд:  


Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчилсэн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан. 


Олон улсын санхүүгийн байгууллагуудын хүсэлтийн дагуу баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн захидлыг Дэлхийн банкны Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагад Монгол Улсын Засгийн газар хүргүүлсэн.  


Дээрх алхмууд нь 2015 оны 5 дугаар сарын 18-нд баталсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн юм. Ингэснээр дэлхийн хэмжээний төсөл болох Оюутолгой ордын нийт нөөцийн 80 гаруй хувийг эзлэх далд уурхайн санхүүжилтийн гэрээг эцэслэхээр ажиллаж буй “Оюу толгой” ХХК болон олон улсын банк, олон талт зээлийн байгууллагууд хоорондын зөвшилцлийг түргэтгэх боломжийг олгож байна.  


“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд: “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээ нь дэлхийн хэмжээний энэ ордын бүтээн байгуулалтыг урагшлуулаад зогсохгүй, Монгол улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах боломж их байгааг өргөн утгаар дахин баталгаажуулсан үйлдэл боллоо” хэмээн онцолсон байна.  

Shuud.mn
Сонин хачин
bat:
uls turjihuu boli, buzinesiig yvuuldag zarchmaar ni yvuul manai mongolchuud medehgui zuileeree tsetsrhehee sogsoo, hedii boltol hugjild tushaa boloh gesen yum
2015-09-16
setgel:
ELBEGDORJIIN HELSENEER , OT - oo TAVIAD TUUCHIHSAN ODOO TSAASHID YAHAA BODOH HEREGTEI
2015-09-16
zochin:
mash sain bn.bussines xiij l mungu olno ternees dùlj xuurdaj nairlaj baliaar pop uls tur xiivel xitsrogdoliin tuil afrikaas utsgui bolno.sungapur shig alsiin xaraatai baiyaa uls turchduu
2015-09-16
dald uurhai ehlehgviee!!!!:
oyu tolgoin dald uurhai ehlehgviee hudalaa helj luivardaj mongolchuudiig mehelj bn ireh jiliin 6sard ehlene gewel shal hudlaa ehleh l bsan bol odoonoos ajilchidaa avj ehleh bsan ym ene onii etsseer olon ulsiin banknuudaas zeelee avchaad ireh jiliin 6saraas ehlene gedeg bol shal utaggvi hudal zvil mongolchuudiig zalilah n todorhoi dald uurhain ajilchidiig odoonoos avj ehleh estoi ehleh bsan bol ehlehgvi n oilgomjtoi
2015-09-16