Ирэх бямбад өвлийн цагийн хуваарьт шилжинэ
2015-09-16

Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 26-ны өдрийн 00:00 цагаас өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Учир нь, 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

 

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

 

Иймд иргэн та энэ үед өөрийн эзэмшиж буй цаг, компьютер болон электрон төхөөрөмжийн цагийн тооллыг нэг цагаар ухрааж тохируулах хэрэгтэй.

 

Өвлийн цагийн хуваарь 2015 оны есдүгээр сарын 26-наас 2016 оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжилнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин