Тэсэрч, дэлбэрэх бодисыг аюулгүй болгожээ

Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид тэсэрч, дэлбэрэх бодисыг аюулгүй болгожээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны урд “Халлиа гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагыг 15-ны өдрийн 08:55 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн таван албан хаагч, 1 автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бласт” ХХК-ийн агуулахад, химийн бодисыг АТА-ийн агуулахад тус тус байршуулж, аюулгүй болгожээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ