“BMW”-ийн захирал ухаан алджээ
2015-09-16

 

Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW” компанийн гүйцэтгэх захирал Франкфуртын авто-шоуны үеэр шинэ автомашинаа танилцуулах үеэр гэнэт ухаан алдаж унасан тухай  “www.autoblog.com” мэдээллээ.

 

Тус компанийн гүйцэтгэх захирал 49 настай Харалд Крюгер зочид болон сэтгүүлчдэд зориулж таван минутын танилцуулга хийх үеэрээ ийнхүү ухаан алджээ.

 

Компанийн хэвлэлийн албанаас мэдээлснээр “Захирал шинэ машиныхаа танилцуулагад олон хоног бэлдэж, биедээ хэтэрхий их ачаалал өгсөн. Биеийн байдал нь хэвийн байгаа. Эмч нар шаардлагатай эм, тариаг захиралд хийсэн. Мөн захиралыг гутаан доромжилсон мэдээ, мэдээллийг хэвлэлүүд цацахгүй байхыг хүсье. Тун удахгүй захирал албан ёсны мэдээлэл хийх болно” гэсэн байна.

 

Захирал энэ сараас “BMW”-ийн салбаруудад өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж байгаа юм.

 

https://www.youtube.com/watch?t=41&v=w2yJocRWvEY

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин