Өлгийтэй хүүхдээ хогийн цэг дээр хаяжээ
2015-09-16

Хүүхдээ орхиж явсан хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхэд орхисон байна гэсэн мэдээлэл өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаж өлгийтэй хүүхэд хаясан байхыг олжээ. Дөрвөн сартай, эрэгтэй хүүхэд байсан гэнэ.  

 

Мөн адил хэрэг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Цагдаагийн алба хаагчид “Москва” хорооллын 131/1-р байрны хогийн цэгийн хажууд 1-3 хоногтой, 51 см өндөр, 3.5 кг жинтэй, эрэгтэй хүүхэд хаясан байхыг олжээ.

 

Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин