Стив Нэш Уарриорсын зөвлөхөөр ажиллана
2015-09-16

Голден Стэйт Уарриорс баг аварга авсан ч, тоглогчдоо хөгжүүлэх тал дээр анхаарсаар. Стив Нэштэй хамтран ажиллахаар болсон нь үүнийг гэрчилнэ.

 

ESPN-н сэтгүүлч Марк Стэйнийн мэдээлснээр хоёр удаагийн MVP-н шагналт Нэш тоглогчийн хөгжил хариуцсан зөвлөхийн үүргийг хагас цагаар гүйцэтгэх болжээ. Энэ нь бөмбөг эзэмшиж тоглодог, Стифен Көрри, Клейм Томпсон, Леандро Барбоса, Шон Ливингстон нарын зөвлөхөөр ажиллана гэсэн үг юм.

 

Тоглож байх хугацаандаа хамгийн ухаалагч холбогчдын нэг гэгддэг байсан Нэш өнгөрсөн жил Лейкерсийн залуу тоглогч Жордан Кларксонтой тулж ажилласан, Кларксон ч улирлын төгсгөлрүү анхааралд өртөм тоглолтыг гаргах болсон юм.

 

Үүнийг Нэшийн нөлөө гэж хэлж болно.

 

Мөн Канадын багийн ерөнхий менежерээр ажилласан Нэш шигшээ багаа “FIBA America 2015” тэмцээний хүрэл медальд хүргэж чадсан билээ. Эндээс түүнийг ямар чадварлаг багш, удирдагч, дасгалжуулагч вэ гэдэг нь тодорхой харагдана.

 

Нэш ийнхүү Уарриорсын дасгалжуулагчийн багт нэгдсэнээр Голден Стэйтийн бэлтгэл түүхэндэх хамгийн шилдэг шидэгчийн цугларалт болж байгаа юм. Ерөнхий дасгалжуулагч, зөвлөх болон гарааны хоёр хамгаалагч нь 500-ээс дээш холын зайн шидэлтийг гүйцэтгэсэн хувиараа эхний 10-т багтдаг шилдгүүд юм.

 

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин