Тамирчдынхаа амжилтыг алтаар мялаалаа
2015-09-16

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилт арвин оролцож, ганзага дүүрэн ирсэн билээ.

 

Өнөөдөр баг тамирчдаа Монголын чөлөөт бөхийн холбооноос хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нэгэн содон үйл явдал болсон юм. Чөлөөт бөхийн холбооны зүгээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчин бүрт арвин амжилтыг бэлгэдсэн цагаан будааг мөнгөн аяганд дүүргэж, дээр нь алтан гулдмай өргөж бэлэглэлээ.

 

Дэлхийн аваргын хошой алтан медальт, гавьяат тамирчин С.Батцэцэгийн амжилтыг үнэлж 1 кг, мөнгөн медаль зүүсэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт хагас кг, хүрэл медальт Э.Бэхбаярт 300 граммын алтан гулдмай бэлэглэжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Евген:
Тамирчид, дасгалжуулагчдынхаа хелс, хеделмер,амжилтыг унэлж байгаа Челеет бехийн холбоо, Их аварга Дагвадорждоо баярлаж байна. Та нарын маань хусэл зорилго, темуулэл нь Ургэлж биелж байхболтугай
2015-09-16
Zochin:
Yanztai.bydyyn buhchyylees ilyy shagnal l uguh heregtei.Uls orniihoo neriig undurt urguluu.
2015-09-16