17 мянган тонн үр тариа хураагаад байна
2015-09-16

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ.

 

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах дүн гарсан байна.

 

Үр тариа хураалтын ажил газар тариалангийн төв болох Сэлэнгэ, Төв, Булган, Увс, Дархан-Уул, Орхон аймгуудад энэ сарын 4-нөөс эхэлсэн юм.

 

Өнөөдрийн байдлаар 19,1 мянган га-г ангилан хадаж, 6,5 мянган га-г цайруулж, 13,5 мянган га-г шууд хурааж нийтдээ 20,1 мянган га-гаас 17,0 мянган тонн үр тариа, 2,7 мянган га-гаас 29,9 мянган тонн төмс, 1,8 мянган га-гаас 21,1 мянган тонн хүнсний ногоо, 3,9 мянган га-гаас 6,8 мянган тонн тэжээлийн таримал  хураан аваад байна. Үр тарианы хураалт 6.8 хувь, төмсний хураалт 22,3 хувьтай, хүнсний ногооны хураалт 29.4  хувьтай  байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин