Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-09-17

Монгол-Японы төвд

09:00 цагт Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган эхэлнэ.

 

МҮЭСТО-нд

10:00 цагт "Их хотын барилга 2015" үзэсгэлэн  зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд: Шинэ орон сууц, ББСБ, Барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайчлах үйл ажиллагаа болно.

 

НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд

10:00 цагт Амралт аялал жуулчлалын газарт хийгдсэн хяналт шалгалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан асуудлуудаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 91887887

 

Төрийн ордны "В" танхимд

10:00 цагт Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  СХД-ийнхээ ахмадын төлөөллийг хүлээн авч уулзаж ахмадуудад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэнэ.

 

ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд

11:00 цагт Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Улсын 2 дугаар зөвлөгөөний талаар  хэвлэлийн бага хурал болно. Утас: 99072224

 

11:00 цагт "Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь" онол практикийн 10 дахь хурал Налайх хотод болно. Сэтгүүлчдэд зориулсан автобус 07.30 цагт МХЕГ-ын үүднээс автобус явна. Утас: 919898908

 

Цэцэг өргөнө

11:40 цагт Драмын театрын өмнө байрлах Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. МАН-ын удирдлагууд оролцоно. Утас: 77444184

 

Чингисийн талбайд

11:40 цагт "Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг" дэмжих эсэх санал асуулгыг  явуулна. Утас: 99113439

 

Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд

12:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай эрүүл мэнд эмнэлгийн асуудлаар уулзаж, тодорхой саналууд хүргэнэ.

Shuud.mn
Сонин хачин