Дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч ашиглажээ
2015-09-17

 

Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачилж Европт ирсэн дүрвэгсдийн эсрэг Унгарын хилчид нулимс асгаруулагч хий ашиглаж, эсэргүүцэл үзүүлсэн дүрвэгсдийг баривчилсан тухай“www.dailymail.co.uk” мэдээллээ. Унгарын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрөөр дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Энэхүү хоригоос болж олон мянган дүрвэгч Унгарын хил дээр гацсан аж. Тэд өчигдөр орогнол олгохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Африк гаралтай цагаачид хил рүү зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдсноос болж, хилийн цэргүүд аргагүйн эрхэнд дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч ашигласан хэмээн тус улсын Ерөнхий сайд мэдэгдэв.

 

Серби улс мөн дүрвэгсдээс хилээ хамгаалахын тулд хилийн дагуу цэргээ байршуулж, хил орчимдоо онц байдал зарласан байна. Тус улсын Ерөнхий сайд Александр Уисис “Тодорхойгүй хугацаагаар дүрвэгсэд хүлээн авахгүй” гэж мэдэгджээ.

 

Дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэсэн Унгар, Сербийн удирдлагуудыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн буруутгасан байна. Тэрбээр дүрвэгсдийн асуудлаар удирдагчидтай ярилцсан ч шийдэлд хүрч чадаагүй аж.

 

Энэ  даваа гаригт Европын холбооны орнууд дүрвэгсдийг хүлээн авах асуудлаар ярилцсан юм. Европын холбооны нэг улс 210 мянгаас доошгүй дүрвэгч хүлээн авах санал дэвшүүлсэн ч дэмжигдээгүй байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин