Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэнэ
2015-09-17

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд арилжааны есөн банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг өнөөдөр хэлэлцэнэ.

 

Уг хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “...анхан шатны шүүх нэхэмжлэгч банк тус бүрийн хувьд улсын байцаагчийн акт, дүгнэлтээр тогтоосон зөрчил тус бүрт холбогдох дүгнэлт хийгээгүй, захиргааны хэргийн шүүхийн нотлох баримт цуглуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагаад байсан.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байсан юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин