Азийн олимпийн зөвлөлийн байнгын хорооны дарга болжээ
2015-09-17

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хороонд сонгогджээ.  Туркменистаны нийслэл Ашгабат хотноо Азийн олимпийн зөвлөл /Olympic Council of Asia, OCA/-ийн XXXIV ерөнхий ассамблей болж,  45 орны төлөөлөгч оролцсон байна. 

 

Уг хурлаас 2015-2019 онд OCA-ийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход МҮОХ-ны ерөнхийлөгч Дэмчигжавын Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогджээ.

 

Монголын үндэсний олимпийн хороо 1974 оноос Азийн наадамд оролцож эхлэн, 1982 онд Азийн олимпийн зөвлөлийг анхлан байгуулалцсан ба тивийн олимпийн удирдах дээд байгууллагад монгол хүн анх удаа сонгогдож буй аж. Харин Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах /Кувейт/-ыг улираан сонгосон байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин