Нийслэлийн Тээврийн газрын дүрмийг шинэчлэн боловсруулна
2015-09-17

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/733 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараахь арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. Үүнд:

 

  • Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн салбарт сүлжээ үйлчилгээний  шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи шугам цагийн ажлын гүйцэтгэлийг өөрийн бүртгэлийн /GPS/ системээр тооцон гаргаж, нийтийн тээврийн өдөр тутмын шугамын орлогыг ажлын гүйцэтгэлийг үндэслэн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилж байхыг Улаанбаатар смарт карт ХХК-д, энэхүү үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газарт
  • Дээрх ажилтай холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон нийтийн тээврийн үйлчилгээнд одоогийн ашиглаж буй удирдлагын автомат системийн бүрдэл тоног төхөөрөмжийг унтрааж, их чадлын болон дахин дамжуулах станцыг татан буулгаж, холбогдох хөрөнгийг данснаас хасах ажлыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, Өмчийн харилцааны газарт  
  • Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж ажиллахыг нийслэлийн Тээврийн газарт
     
  • Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлагын автомат систем татан буугдах болсонтой холбогдуулан нийслэлийн Тээврийн газрын дүрмийн төслийг шинэчлэн боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Тээврийн газарт
 
Нийтийн тээврийн үйлчилгээний орлогын төвлөрүүлэлт, хуваарилалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, өдөр тутмын нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.        
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ айхтар зүйлчинь ард түмний нуруун дээр маш хүнд ачаа болж байна шүү жишээ.,нь манай гэдэг айл ам бүл 4 урд нь бид өдөртөө 4000 төг . явдаг байсан бол одоо 10000 төг.явж байна гээд боддоо та нар ямар арилсан сэтгэлтэй хүмүүс вэ Батүүлээ надтай ижил хэдэн мянган айл байгаа шүү улаанбаатар хот Ардчилсан намын дарангуйлалд амьдарч байгаа юм уу
2015-09-17