Сирийн дайн энэ онд дуусна
2015-09-17

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад оросын хэвлэлүүдэд сүүлийн үеийн асуудлаар ярилцлага өгсөн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр ярилцлаганыхаа эхэнд 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэлтэй Сирийн иргэний дайн энэ ондоо багтаан дуусах болно гэж хэлжээ.

 

Ассад “Иргэний дайны уршгаар Сири эдийн засаг, улс төрийн хувьд тогтворгүй болсон. Засгийн газар энэ асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа ч аргаа олохгүй байна. Дайн хэтэрхий олон жил Сири улстай хамт байлаа. Эхний ээлжинд олон улсын тусламжтай хямралаа шийдэх болно” гэсэн байна.

 

Сирийг орхин гарч буй дүрвэгсдийн асуудлаар тэрбээр “Энэ асуудал сэтгэлийг минь түгшээж байна. Сиричүүд хэт даврагчдын гэнэтийн дайралтаас болж эх орноо орхин гарч байна. Иргэний дайн болон хэт даврагчдаас салах ганцхан арга бол тэднийг мөнгө, зэр зэвсгээр хангаж буй улс, хувь хүнийг олох шаардлагатай. Гол эздийг олохгүйгээр бид дайснаа дийлэхгүй. Гол хүнийг олохгүй бол хэт даврагчид олон улсад хяналтаа тогтоох эрсдэлтэй” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч Оростой хамтарч буй шалтгаанаа “Сири, Орос улсад итгэхийг хүсч байна. Учир нь Оросын удирдлагууд хүний төлөө байдаг” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ee har tenegee oros chamd mun ih tuslah bii
2015-09-17