Казахстаны парламентын төлөөлөгчийг хүлээн авав
2015-09-17

УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцож буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбеков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог уулзалтын эхэнд хэлэхдээ, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 намрын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улсын гадаад бодлогод БНКазУ-тай харилцах асуудал чухал байр эзэлж, манай хоёр орны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа тэмдэглэв.

 

БНКазУ-ын Сенатын гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбеков, Монгол Улс 2012 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэж, гурван жилийн дараа гэхэд энэхүү хурлыг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Shuud.mn
Сонин хачин
.....:
Yu ch oilgosongui..Check haana bn
2015-09-17