Стифен Көрри гэрээгээ сунгалаа

MVP-н шагналд өрсөлдсөн Жеймс Харден Адидас компанитай 13 жилийн 200 сая долларын гэрээ хийсэн. Тэгвэл MVP хэдийн долларын гэрээ хийх ёстой вэ?
2013 оны есдүгээр сард Under Armour компанитай гэрээ байгуулсан Стифен Көрри 4 сая долларыг л жилд авдаг. Гэхдээ түүнд мөнгөөс болж, компаниа солих бодол орж ирээгүй бололтой. Харин ч амжилттай яваа хамтын ажиллагаа цаашид үргэлжүүлэхээр шийдсэн байна.
Under Armour компанийн гаргасан мэдээлэл :
“Стифен Көрри Балтиморт байрлах компанийн төв байранд ирж, үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал Кевин Планкийн хамтаар 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулснаа зарлалаа”
Одоогоор гэрээ яг ямар мөнгөн дүнтэй хийгдсэн нь тодорхой биш байгаа ч, Харденыхтэй ижил дүнтэй гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байгаа юм.
Дөрвөн жилийн 44 сая долларын гэрээг Уарриорстой хийж байсан Көрри, авч буй цалингаасаа илүү амжилтыг үзүүлж байгаа тоглогчдын тоонд багтдаг. Түүний бизнесийн гэрээ ч мөн компанидаа маш их ашгийг авчирдаг болсон.
Тэгвэл пүүзний гэрээ нь нэр хүндийнхээ хэмжээнд хүрч өсч чадлаа. Удахгүй тоглогчийн гэрээ нь хамгийн өндөр цалинтайгаар хийгдэх нь тодорхой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ