Биберээс салсан шалтгаанаа ярьжээ
2015-09-17

 

Дуучин Селена Гомез ирэх сард худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхээс гадна экс найз залуу Жастин Биберээс салсан шалтгаанаа ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

Бибер, Селена өнгөрсөн 2013 оны долоодугаар сараас өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл албан ёсоор үерхсэн бөгөөд хос салсан шалтгаанаа өнөөдрийг хүртэл нууцалдаг.

 

Дуучин бүсгүй “ELLE” сэтгүүлд “Энэ салалт миний зүрхийг их өвтгөсөн. Үнэхээр их өвтгөсөн. Би нэг хэсэг Биберийг мартаж чадахгүй байлаа.  Бидний хайр хүчтэй байсан. Би Бибертэй гэрлэхийг хүсдэг байсан ч түүний нас хэтэрхий балчир байсан. Салсан шалтгаан, бидний хайр үгүй болсон гол шалтгаан бол хэтэрхий завгүй амьдрал. Бид уран бүтээлийн төлөө хайраас татгалзаж, болзоог үл тоох болсон. Бид энэ өчүүхэн гэмээр шалтгаанаас болж салцгаасан” гэж ярьжээ.

 

Салалтын дараа Бибер олон бүсгүйтэй нэр холбогдсон бол Селена хөгжимчин Зеддтэй нэг хэсэг үерхэж байгаад саяхан салсан. Одоо “Бүрэнхий” цувралын од Тэйлор Лотнертэй болзож байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин