Г.Маралмаа: Биеийн байдал тааруухан байна

Дөрвөн настай охины амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдсон байсан.
Шүүх хурал товлосон цагтаа эхэлсэн ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч н.Хувцагаан ирээгүй учир шүүх хурлыг хойшлуулж, ирэх долоо хоногийн пүрэв гариг буюу есдүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагийг хүртэл хойшлуулах тогтоолыг шүүхээс гаргалаа.
Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүний амь нас хохироосон онц хүнд гэмт хэрэгт буруутган прокурорын байгууллагаас эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 болон 100 дугаар зүйлийн 100.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Маралмаа есөн сартай жирэмсэн. Биеийн байдал жаахан тааруухан байгаа гэж ярьсан. Шүүхээс шүүгдэгчдийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ