Хоол үйлдвэрлэгчид зөвлөлдөнө
2015-09-17

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний улсын хоёрдугаар зөвлөгөөн энэ сарын 28-нд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулагдана.

 

Тус салбарын анхдугаар зөвлөгөөн 1966 онд зохион байгуулагдаж байсан аж.

 

Түүнээс хойш 50 жилийн дараагаар ийнхүү хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ.

 

Тодруулбал тус салбар нь өнөөгийн түвшинд олон улсын хөгжил, аялал жуулчлал, шинэ нэвтэрсэн техник, технологитой уялдан хөгжлийн шинэ түвшинд гарч ирсэн. Гэвч төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөр,  хууль эрхзүйн орчинг шинэчлэх шаардлагатай байна.

 

Мөн зориулалтын барилга, байгууламжаар хангагдах, өндөр ур чадвар, мэдлэгтэй боловсон хүчнээр хангагдах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг тус зөвлөгөөний үеэр хэлэлцэх юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин