Монголын амжилтаар бахархаж байна
2015-09-17

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

 

Ноён Илкка Канерва мэдээллийн эхэнд хэлсэн үгнэдээ, зочломтгой сайхан Монгол оронд анх удаа хүрэлцэн ирсэн сэтгэгдэл маш өндөр байна .Улс орноо хөгжүүлэхийн төлөө маш их хүчин чармайлт гаргаж байгаа энэ оронд ирсэндээ баяртай байна гэлээ.

 

Мөн тэрээр манай байгууллага бол дэлхий дээр хамгийн олон орны парлментын гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн парламент хоорондын олон улсын байгууллага юм. ЕАБХАБ-ын бүх гишүүн орнуудын парламент манай байгууллагын гишүүн бөгөөд энэ парламентын гишүүд бол нийт дэлхий дээр байгаа нэг тэрбум хүмүүсийг төлөөлж парламентдаа сонгогдсон байдаг.

 

Байгууллагын гол зорилго нь улс орнууд хоорондоо харилцан ярилцах замаар асуудлаа шийдвэрлэх, хамтран ажиллах, мөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр гарцыг нь хамтдаа эрэлхийлж, эдгээр асуудал нь нэн ялангуяа аюулгүй байдалтай холбоотой байдаг.

 

Бидний үйл ажиллагааны арга хэрэгсэл бол тогтоол гаргах бөгөөд энэ тогтоол нь зөвлөмжийн чанартай юм. Тогтоол гаргахдаа байгууллагынхаа үндсэн 10 зарчим дээр тулгуурладаг. Гаргасан тогтоолоо гишүүн орныхоо Засгийн газарт хүргүүлдэг. Бид маш их идэвхтэй ажилладаг байгууллага. Олон асуудлыг ярилцаж хэлэлцээд, цаашдаа ч гэсэн хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө гэсэн байр суурьтай ажилладаг. Манай парламентын Ассамблейн нийт 57 орны бүх гишүүдийн хувьд Монгол Улсад болж байгаа энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Монгол Улсын хувьд маш зочломтгой сайхан хүлээн авч байгаад сэтгэл хангалуун байгааг бүх гишүүд надаар дамжуулан уламжилж байна.

 

 

Энэ хурлыг өөрийн оронд зохион байгуулж байгаа явдал нь Монгол Улсын зүгээс ЕАБХАБ-ын үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл гэж харж байна. Хуралд оролцох үеэрээ миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзалт хийсэн. Энэ бүх уулзалтаас харахад Монгол Улс ардчиллын замд бат зогссон бөгөөд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө бусад орнуудын туршлагаас харилцан суралцахад бэлэн байгаа гэдэг нь харагдаж байна. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг хэзээ ч дуусашгүй үйл явц учраас энэ үйл явцад итгэл төгс байгааг нь олж харсан. Монгол Улсын хувьд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлыг анх удаа өөрийн орондоо зохион байгуулж байна. Монгол Улс энэ байгууллагад нэгдэж ороод удаагүй гурван жил болж байна. Энэ утгаар нь авч үзвэл маш идэвхтэй ажиллаж байгаа гишүүн орон болжээ гэдгийг харуулж байгаа юм. Энэ бүгд нь цаашдаа Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд манлайлагч үүрэгтэй оролцоход бэлэн бөгөөд энэ нь бололцоотой гэдгийн илрэл юм. Хурал зохион байгуулж буй газар нутаг ЕАБХАБ-ын гишүүн орнуудын газар зүйн талаас нь авч үзвэл хамгийн зөв өнцөгт нь болж байгаа юм. Энэ хурлын боломжийг ашиглаад олон асуудлыг хөндөн ярилцаж байна. Ялангуяа энэ бүс нутагтай холбоотой асуудлыг түлхүү ярьлаа. Бидний ярилцсан сэдэв өргөн хүрээтэй. Улс төрийн чанартай олон зүйлүүдийг ярьж байна. Тухайлбал Орос болон Украйны хямралын асуудлыг хөндөж байна. Мөн терроризмтэй тэмцэх тухай ярилцлаа. Түүнчлэн дүрвэгсдийн хямрал гэдэг асуудал манай бүс нутгийн санаа зовоосон асуудал болж байна. Мөн хурлын явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан. Хүний наймааны асуудал, ардчилал,  эрх чөлөө, иргэний нийгмийг дэмжин хөгжүүлэх  сэдвүүдээр хэлэлцлээ. Энэ бүх ярилцаж байгаа сэдвүүдтэй холбоотой улс орнуудын зүгээс хүчин чармайлт гаргах, хийх ажил их байгаа учраас энэ талаар ярилцав. Дүгнэж хэлэхэд Монгол Улсад өрнөж байгаа энэ үйл явц, хуралд маш сэтгэл ханамжтай байна. Нэн ялангуяа Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх талаар гаргасан ололт амжилтыг хараад бахархаж байна. Нөгөө талаасаа хурлыг зохион байгуулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, өндөр түвшинд зохион байгуулж байгаад нь талархаж байна гэлээ.

 

 

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерваас сонирхсон асуултдаа хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн өмнөөс засгийн өмнөөс амьдарч байгаа юм шиг хүмүүс донгосох юмаа эрх чөлөө чинь байна сайн явах өмьдралаа авч явах хувь хүний өөрийнх нь асуудал шүү дээ. Арчаагүй амьтад л амьдрал хэцүүдсэн нь Алтанхуягийн буруу гэхээсээ ичээсэй ажилтай хүмүүс мал маллаад ногоо тариад сайхан л амьдарч байна боломж бүх хүнд адилхан
2015-09-21
Зочин:
buun um aa aldsan humuus um uu haashaa um be, bi ardchilald hairtai, yagaad gevel bi erkh chuluutei bgaa uchiraas, amidaral muu bol chi uuruu buruutai, za
2015-09-18
setgel:
BI ARDCHILALIIG DEMJIGCH , GEHDEE IIM LUIVARCHIN DAMPUU ARDCHILAL HUSEEGUI
2015-09-18
Jirin mongol:
Yag shdee. Mongold huraldaj baigaa bolhoor zugeer l jijuuriin ug hilj. Oor gazar huraldsan bol yun mongol medehgui shdee. uund neg ikh ach holbogdol ogoj tenegteh hereggui
2015-09-18
уншигч:
Алтанхуяг нүүрснээс мөнгө идсэн бол Гансүх шоронд очих ууу Алтанхуяг идсэн мөнгөөрөө Энхбаяр шиг нам байгуулж хэвлэл мэдээлэлийг худалдан авч үгээр байлдаж байх байсан шүү дээ Алтанхуягт хохирсон гэх нүүрсний хохирогчид хохиролоо ч тайлбарлаж чадахгүй тэнэгтэж байна
2015-09-17
Зочин:
Монголын амжил гэвэл Нүүрс хөтөлбөр гэгчийг далимдуулан асар их мөнгө идсэн Алтанхуяг, Гансүх нар шүүх хуралд сайхан гэгчийн жүжиг тавьж өөрсдийгөө амжилттай хамгаалж байна. Өөр амжилттай зүйл үзээд өгье гэсэн ч алга байна
2015-09-17
уншигч:
Алтанхуяг нүүрснээс мөнгө идсэн бол Гансүх шоронд очих ууу Алтанхуяг идсэн мөнгөөрөө Энхбаяр шиг нам байгуулж хэвлэл мэдээлэлийг худалдан авч үгээр байлдаж байх байсан шүү дээ Алтанхуягт хохирсон гэх нүүрсний хохирогчид хохиролоо ч тайлбарлаж чадахгүй тэнэгтэж байна
nom:
hudalaa hutcaj bga saihan hoshigruulj magtaj bgad mongoliig mongoloorn Ustgah gesen tom gvrnvvdiin sanaa Ene maygaar amid jishee bolson grek bna 76 ta nar bvv hoshigor anduurch bnada mongolchuuda
2015-09-17