Хорват хилээ хаалаа
2015-09-18

Унгар, Герман улсад нэвтэрч чадахгүй байгаа олон мянган цагаачид Хорват улсад ирж, эмх замбараагүй байдал үүсгэж байна. Унгарын эрх баригчид хилээ хааснаас болж хоёрхон хоногийн дотор Хорват улсад 11 мянган дүрвэгч хүрэлцэн иржээ. Дүрвэгсэд зөвшөөрөлгүй хил нэвтрэхээс гадна хилийн хамгаалагчидтай зөрчилдөх болсон тухай тус улсын Ерөнхий сайд Зоран Миловик мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Дүрвэгсдийн асуудлаас болж Хорват улс тодорхойгүй хугацаагаар хилийн долоон гарцаа хаахаас гадна зэвсэгтэй цагдаа нарыг байршуулж эхэлсэн байна. Унгарт нэвтэрч чадаагүй дүрвэгсэд өчигдөр Хорватын хил дээр хоноглосон хэмээн НҮБ-аас мэдээллээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байна. Унгарын хилийн хамгаалагчдын үйлдэл намайг цочирдуулсан. Хорват улс дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг сануулж байна” гэж мэдэгджээ.

 

Хорват улс 10 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн ч одоогоор 1500 орчим дүрвэгчид орогнол олгосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цунами болдоггүй газар хөдөлдөггүй дайн дажингүй өлсөж үзээгүй бид нар шиг азтай хүмүүс хаа ч байхгүй
2015-09-19
bolor:
Усан онгоцонд суулгаад АНУ-руу явуулаач. Хамаг улс орнуудыг бужигнуулж хаячихаад тээр тэнд санаа амар
2015-09-18
haha:
hujaa luu durveechee mongol ch yumuu hahaha
2015-09-18
Зочин:
oros ruu durbex xeregtei dee, mash tom gazartai,, orosuud ukrainaas 1 say durbegch orj irsen geed baigaa yum aa, oros xun oros ruugaa butsaj baigaag durbex gex uu
2015-09-18
irgen:
Бан Ги Мүн ээ Өмнөд Солонгос руугаа хагасыг нь оруул гээд хэн нэг нь хэлээсэй
2015-09-18
үнэн үг:
Зөгийний үүрийг бусинуулбал өөрсдөө бариулдаг
2015-09-18