Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-09-18

Монгол-Японы төвд

09:00 цагт Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган  үргэлжилнэ.

 

МҮЭСТО-нд

10:00 цагт "Их хотын барилга 2015" үзэсгэлэн  зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд: Шинэ орон сууц, ББСБ, Барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайчлах үйл ажиллагаа болно.

 

МТШХХГ-ын байранд

10:00 цагт Улаанбаатар хотод тоон телевизийн шилжилт хэрэгжихтэй холбоотойгоор МТШХХГ нь иргэд олон нийтэд тоон телевизийн талаар мэдлэгийг түгээх “Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн танилцуулга, худалдаа”-г өөрийн байранд зохион байгуулна. Утас: 89007417, 96098985

 

БОНХАЖЯ-нд 

10:30 цагт НҮБ-ийн төрөлжсөн 3 байгууллага хамтран хэрэгжүүлдэг НҮБ-ын UN-REDD (Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах) Хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжих Монгол орны Үндэсний UN-REDD хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа  болно. Энэхүү хөтөлбөрийн баримт бичигт Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, НҮБ-аас манай улсад суугаа суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман нар гарын үсэг зурна. Утас: 260718, 99106727

 

Тусгаар тогтнолын талбайд 

11:00 цагт "Мэргэжлийн сургалт амжилтын үндэс" ур чадварын анхдугаар уралдаан эхлэнэ. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэснйи төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран зохион байгуулах уг уралдаан ажил олгогчдод чадварлаг ажилтныг санал болгох, тэднийг сурталчлах зорилготой юм.  Утас: 91915340

 

Хүүхдийн номын ордонд

11:00 цагт Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамьянгийн "Чингис, Өгөдэй, Хубилай сэцэн хаан"-ы романы нээлт   болно. Утас: 98119897

 

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн "Хар сувд"-д

11:00 цагт Их Британи улсын соёлыг таниулах, хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий "GREAT BRITISH FAIR" соёлын өдөрлөг болно.

 

БОНХАЖЯ-ны “Хаан танхим”-д

11:00 цагт Ой модны салбарын ажилчдын өдрийг  угтан БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн зэрэг албаны хүмүүсхэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99906083, 260718

 

Чингэлтэй дүүргийн 17-р хороонд

11:00 цагт Чингэлтэй дүүргийн 17-р хорооны гахай савдагт уулын өвөрт тус дүүргийн иргэдийн баярын өдөрлөг болно. Энэхүү арга хэмжээний үеэр дүүргийн  иргэд, өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, урлаг спортын арга хэмжээ зохиогдоно.

 

"Саруул" төвийн урд "Мөнхийн үсэг" группын байранд

11:30 цагт Нарны зам дагуу байрлах "Азхур" номын их дэлгүүрийн нээлт болно. Утас 8900983

 

ХУД-ийн Соёлын ордонд

12:00 цагт  БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан, Арцатын аманд амьдардаг 106 иргэдэд газар ашиглалтын гэрчилгээг гардуулна. Утас: 99906083, 260718

 

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт: “Хүсэл зорилгоо нэгтгэе”, “Хохирогчдын холбоо”, “Иргэний шударга шүүх” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар    мэдээлэл хийнэ.

 

Яармагийн дэнжид

13:00 цагт Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр зохион байгуулдаг "Шилмэл мал 2015" үзэсгэлэн худалдаазохион байгуулагдана. Утас: 88849716, 99072224

 

ШУТИС-ийн спорт зааланд

14:00 цагт Дэлхийн багш нарын баярын өдрийг угтсан “Гар бөмбөг”ийн тэмцээн нийт их, дээд сургуулиудын багш нарын дунд зохиогдоно. Арга хэмжээний нээлт болно. Утас: 89007655, 99188414, 99957907

 

"Тэнгис" кино театрт

17:30 цагт Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн "Маш нууц" уран сайхны киноны нээлт   болно.

Shuud.mn
Сонин хачин