Монгол Улсын нэгдүгээр баг мөнгөн медаль хүртжээ
2015-09-18

Азийн оюутны аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн “3х3” тэмцээнээс Монгол Улсын эрэгтэй 1 дүгээр баг мөнгөн медаль хүртжээ.

 

Азийн оюутны аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” анхдугаар тэмцээн есдүгээр сарын 13-18-нд БНХАУ-ын Мүгдүн хотноо болов. Тус тэмцээнд Монголын оюутны спортын холбоо нь Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр нийт дөрвөн багийг бэлтгэн оролцуулсан. Монголын оюутны шигшээ багийн ахлагчаар С.Тулга, дасгалжуулагчаар О.Баярцогт, Ц.Цэвэрбал, Ю.Бүрэнтэгш нар ажилласан билээ.

 

Азийн Оюутны аваргад шалгаруулах “3 эсрэг 3” тэмцээнд оролцох Монголын эрэгтэй 1 дүгээр багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат, 2 дугаар багт Д.Хаш-Эрдэнэ, Ч.Энхтайван, Б.Тэнгис, О.Хүдэрболд нар багтжээ. Харин эмэгтэй 1 дүгээр багийн бүрэлдэхүүнд Э.Чимэддолгор, Б.Болор-Эрдэнэ, М.Цэрэнлхам, Ш.Өнөрмаа, 2 дугаар багийн бүрэлдэхүүнд Б.Ундрах, У.Хулан, М.Булбул, Э.Ариунтунгалаг нар багтсан.

 

Манай улсын сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” багууд сүүлийн жилүүдэд тив, олон улсын тэмцээнд өндөр амжилтыг үзүүлээд байгаа билээ. Ази тивийн аварга шалгаруулах 2013 оны тэмцээнд эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж байсан бол Азийн элсний наадмаас эрэгтэй баг хүрэл медаль эзэн болж байсан.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Дэмжигч:
Мундаг байнаа манай сагсчид.Амжилт ерөөе.
2015-09-18