Онцгой комиссын цахим хурал болно
2015-09-18

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын цахим хурал өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болохоор товлогджээ.

 

Хуралд Онцгой комиссын гишүүд болон аймгийн удирдлагууд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн агентлагийн дарга, ажилтнууд оролцоно.

 

Тэдэнд Монгол Улсын Шадар сайд, Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар үүрэг даалгавар өгнө.

Shuud.mn
Сонин хачин