Б.Идэрзаяад оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв
2015-09-18

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Идэрзаяад холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.

 

Б.Идэрзаяа нь 2014 оны 5 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газар нь танхайн сэдэлтээр чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан, мөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчтой хамт явсан Х-г толгойн тус газар нь чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан буюу онц харгис хэрцгий аргаар хоёр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
үнэн мөнийг нь олоорой доо:
1 хүн 2 хүнийг хонь нядалж байгаа юм шиг аллаа юу тэгээд бүр толгой энэ тэрийг нь тасдаж барьсан гээд байгаа биз дээ мэдэхгүй юм даа
2015-09-18
буриадаанхүвгүүн:
новшийн алуурчныгш цаазлахгүй дээ, хоёрын хоёр хүнийг алчихаад байхад чинь
2015-09-18