Лупита “Vogue” сэтгүүлийг чимэв
2015-09-18

“12 жилийн боолчлол” киногоороо “Оскар”-ын туслах эмэгтэй жүжигчин болсон Кенийн уран бүтээлч Лупита Нионго Америкийн “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Тэрбээр холливуудад танигдаад хоёр жилийн хугацаанд тус сэтгүүлийг гурав дахь удаагаа чимж байна. Өнгөрсөн жил “Vogue” сэтгүүлээс жүжигчин бүсгүйг оны хамгийн үзэсгэлэнтэй уран бүтээлчээр нэрлэсэн билээ.  

 

Лупита “Би “Vogue” сэтгүүлд хайртай. Миний амжилт энэ сэтгүүлтэй салшгүй холбоотой. Та бүхэнд баярлалаа. Энэ гайхалтай сэтгүүлийг чимэх нь нэр төрийн хэрэг. Арьсны өнгө, угсаа гарал зэргийг минь үл тоон намайг онцолдог баярлалаа” гэж ярьжээ. Тэрбээр жүжигчин Скарлет Йоханссонтай хамтран “Маугли хүүгийн адал явдал” гэх кинонд тоглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин