Хуульзүйн байнгын хороо хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт хаалтаа хийхээр товлосон байлаа. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир чуулганы хаалтын хуралдааныг түр хойшлуулав. Харин гишүүдийн ирц бүрдэх хооронд Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн чуулганы хуралдаанд оруулж ирэхийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үүрэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ