Банкуудын шүүх хурал 30-ныг хүртэл хойшлов

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр арилжааны есөн банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон байна.
Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 30-ны өдрийн 08:40 цагт хийхээр товложээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ