Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа
2015-09-18

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны есдүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.

 

Уг тогтоолд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 148 дугаар зүйлийн 148.3, 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нэр бүхий ялтнуудын хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалттай нийцээгүй байна гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан байна.

 

Түүнчлэн хүсэлтдээ Өршөөл үзүүлэх тухай хууль нь Монгол Улс нэгдэн орсон хэд хэдэн ОУ-ын гэрээ, Конвенцид хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ.

Shuud.mn
Сонин хачин
1235485:
элбэгдоржийн боолын боол босгоны шороо болсон амьтад ингэж заваарч өөрийн толгойгүй мэт авирлаж шүүхийн нэр хүндийг шороо шалбаагтай хольж байгаа нь энэ дээд шүүх хэзээ нэг их шүүхэд цэцэд ханддаг болчихвоо. зориг гэж нэг хөлдүү толгойтын толгой одоо гэсэх гэж байгаа юм болов уу тэр амьд байжээ. шүүхийн өөрийнх нь хуулийн олон заалт үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж шүүхийн олон жил тогтсон бүтэц нуран унаж байхад дээд шүүх дугарлуу. харин жирийн иргэн цэцэд хандаж засуулж байгааг санацгаа ичгүүргүй амьтад
2015-09-19
huulich munuu:
garuud gedeg ugiig bichij baigaa baidal ni taniig uneheer huulich hun munuu, esvel zugeer l hen negen garuu gej bodohod hurgej baina
2015-09-18
Шудрага Хуульч:
Энэ юу болж байна аа. Шүүх Ерөнхийлөгчтэй нэгдэж УИХ руу дайрч байгаа юм уу гэхээр ЭХ-ийн 181-ийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн байна. Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийн нэг нь өршөөлд танхайн ГХ-ийг хамруулахаар ярьж байсан санагдах юм. Хэрэв Үндсэн хуулийн 14.1-ээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш гэсэн үндэслэлээр УДШ УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Эдийн засгийн ил тод байдлын хуулийг мөн өгөөч ээ. Хуулийн өмнө эрх тэгш байгаа нь хаана байна аа. Учир нь нэг хэсэг нь татвараа төлдөг, нөгөө хэсэг нь С. Баяр, Баярцогт мэтийн гарууд татвараа төлөхгүй орлогоо нууж байснаа өршөөгдөх хууль гаргуулаад л. Энэ хуулийн өмнө эрх тэгш байгаа байдал уу. УДШ байж ямар ч муу үндэслэлээр цэцэд гомдол гаргадаг ч юм бэ дээ ийм л хуульч нараар бид амьдралаа шийдүүлсээр байх гэж...
2015-09-18