Ээлжит бус чуулганыг хаалаа
2015-09-18

 

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ:

 

-2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ.

 

Мөн хууль, УИХ-ын  бусад шийдвэрт Ерөнхийлөгч чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ.



Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан Өршөөлийн тухай хуулийн бусад, хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно. УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Цолмон:
-Гончигдорж сургуульд сураагүй. 3-р анги төгссөн. Их сургуулийн математикийн факультет төгссөн хүн хэзээ ч 10 жилийн багш болдоггүй Их сургуулийн багш болдог юм. Гончигдорж сургуульд сураагүй боловсролгүй. Жинхэнэ нэр нь Раднаахүү.
2015-09-21
Цолмон:
-Гончигдорж сургуульд сураагүй. 3-р анги төгссөн. Их сургуулийн математикийн факультет төгссөн хүн хэзээ ч 10 жилийн багш болдоггүй Их сургуулийн багш болдог юм. Гончигдорж сургуульд сураагүй боловсролгүй. Жинхэнэ нэр нь Раднаахүү.
2015-09-21
Цолмон:
-Гончигдорж сургуульд сураагүй. 3-р анги төгссөн. Их сургуулийн математикийн факультет төгссөн хүн хэзээ ч 10 жилийн багш болдоггүй Их сургуулийн багш болдог юм. Гончигдорж сургуульд сураагүй боловсролгүй. Жинхэнэ нэр нь Раднаахүү.
2015-09-21
Зочин:
Энэ одоо юу болоод байнаа? Хоригдож байгаа хумуус оршоолоор гарахгуй юмуу? Яагаад гишууд хуралдаа ирээгуй юм вэ? Тэд алдаж буруутсан ч гэлээ адилхан хун шуу дэ? Ямар муухай юм вэ?хэлэх ч муу уг олдохгуй байна. Одоо энэ УИХ ЫН ГИШУУД АМРААД БАЙГАА ЮМУУ ХАЙШАА ЮМ ВЭ. ХЭЗЭЭ БОЛТОЛ ХУЛЭЭХ ВЭ?
2015-09-18
Н:
Хувьсгалт намынхныг их л хараадаг байсан, гэвч ажлаа яаж хийхээ мэддэг байсан. Хорихоос хүн суллахгүй бол өршөөлийн хууль гэх нэрийг нь халаад өөр нэр өгөөч. Өмнөх өршөөлийн хуулиудад хэрэгжих хугацааг нь заөдаг байсан, хүйтэн орчихлоо, ямар ч хэрэг алга. Энэ хуулиа эсвэл бүр болиулж үзэцгээ.
2015-09-18
Н:
Хорих төрлийн ялтай хүмүүсийг өршөөхгүй юм байна тэ. өршөөлийн хууль нэрийн доор бузар бусармаг үйлдлүүдээ олны нүдэн дээр ичих ч үгүй хийж байхшав. Үйлийн үр чинь ирнэдээ., Шоронд байгаа тэр олон хүн минут цаг бүрт сэтгэл санаа нь янз бүрээр хувирч, ар гэр ижий аав, үр хүүхэддээ яаж яарч байгааг мэдэрдэг ч болоосой., Сайн зүйл хийж ороогүй ч гэлээ, хэцүү нэртэд орсон л болохоос тэд ч бас хүн шүүдээ, тэнд хоригдож байгаа хүмүүс болон та нар ч бүгд л адилхан хүмүүс.
2015-09-18
Зочин:
Үндсэн хуульд дордохын 7 өөрчлөлтийг Гончигдорж хийсэн шүү дээ. Монголыг баллаж байгаа хүн.
2015-09-18
иргэн:
Авилгалчидаа өршөөж байгаа юм уу Өршөөхгүй байгаа юм уу ойлгосонгүй ээ
2015-09-18
иргэн:
төрийн дайсан
2015-09-18