Сурагчид цахим картаар зорчино
2015-09-18

 

Монголын сурагчдын холбоо, Улаанбаатар смарт карт компани хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар нийтийн тээврээр зорчих сурагчдын энгийн картыг, цахим картаар шинэчлэх болсныг мэдэгдсэн юм. Сурагчдыг цахим карттай болгож буй шалтгаан нь тэдэнд зориулсан картаар эцэг, эх, оюутнууд зорчих тохиолдол багагүй илэрсэн аж. Иймд Монголын Сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газраас сурагчдад зориулсан цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр  “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллаж байгаа юм байна.

 

Сурагчдын цахим карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй аж. Тиймээс сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой юм. Хэрвээ үнэмлэхийн хугацаа дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй хэмээн Монголын сурагчдын холбооны менежер Р.Батхуяг санууллаа.

 

Мөн цахим картны мөнгө дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчих боломжтой аж. Цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан энэ сарын 21-ний өдрөөс эхлэн нэгдсэн байдлаар тарааж эхлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Deegvvree huvaaj idej tsadaagvi l bnu laitai yma
2015-09-19
иргэн:
бас нэг хувилдаан
2015-09-18