“Их Британи соёлын өдөр” зохиогдлоо
2015-09-18

 

Их Британи улсын соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах зорилгоор тус улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас “Соёлын өдөр”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа. Анх удаа зохиогдож буй уг арга хэмжээнд Монголд үйл ажиллагаа явуулдаг “Larudi consulting”, “Hogan Lovells”, “Mary Martha”, “Start rite”, “British school of Ulaanbaatar”, “IPG Монгол”, “Manchester united Mongolia”, “Adilux” зэрэг компани, байгууллагууд оролцож байв.

 

Соёлын өдөрлөгт оролцогч байгууллагууд спорт, боловсрол, худалдаа гэсэн 3 хэсэгт хуваагдан тус тусын үйл ажиллагааг танилцуулан, сурталчилж байлаа. Их Британийн соёлын өдөр нь өнөөдөр 18:00 цаг хүртэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
erka:
Anglichuud mongoliig toohgviee mongoliin erinhii said ochood barag taxi syygaad yavdad
2015-09-19