Трамп цалин авахгүй гэв
2015-09-20

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин "Бүгд Найрамдах" намаас нэр дэвших хүсэлтэй байгаа тэрбумтан Дональд Трамп “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол цалин авахгүй” гэж хэлсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Тэрбээр “FOX” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Ерөнхийлөгч болбол цалин авахгүйгээр улсаа удирдах болно. Ерөнхийлөгч 400 мянган ам.долларын цалин авдаг. Би бизнесмэн ч улсаа удирдахын тулд заавал цалин авах шаардлага байхгүй” гэж хэлжээ.

 

“Forbes” сэтгүүлээс мэдээлж буйгаар тэрбумтан Трамп 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 405-д байранд жагсдаг юм.

 

АНУ-ын түүхэнд цалингаасаа татгалзсан Ерөнхийлөгч байдаггүй аж.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
manai elbegdorj tatgalzah vi dee
2015-09-21