Дүрвэгсэд амиа алджээ
2015-09-21

 

Ойрхи Дорнодоос Европыг чиглэн явж байсан дүрвэгсдийн завь Туркийн ойролцоо осолдож, 13 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан иргэдийн ихэнх нь Сири, Иракийн иргэд хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтэн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Даац хэтэрсэн учир завь осолджээ. Ослын үед 20 хүний багтаамжтай жижиг завинд 60 гаруй дүрвэгсэд зорчиж явсан аж.

 

Ганцхан долоо хоногийн дотор 40 гаруй дүрвэгсэд харамсалтайгаар амиа алджээ.  Өнгөрсөн долоо хоногийн эхээр Сири, Ливи улсаас цагаачилж ирсэн цагаачдын завь Грекийн ойролцоо осолдож, 31 дүрвэгсэд амиа алдсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин