Ципрасын нам ялалт байгууллаа
2015-09-21

 

Грекийн Ерөнхий сайд асан Алексис Ципрасын тэргүүлдэг зүүнийг баримтлагч “Сириза” нам өчигдөр зохион байгуулагдсан парламентын ээлжит бус сонгуульд дахин ялалт байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Ципрас гурван хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлэхээ мэдэгдсэн байна.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр “Саналын хуудсыг тоолоход эрх баригч “Сириза” нам 35 хувийн санал авсан бол сөрөг хүчин “Шинэ ардчилал” нам 28 хувийн санал авсан” гэжээ.  “Сириза” нам 300 суудалтай парламентад 145 суудал авах боломжтой болжээ.

 

Урдчилсан дүнгээр ялалт байгуулсан Ципрас ард түмэндээ хандаж “Бид улсаа цэвэрлэх болно. Бид улсаа хөгжүүлэх болно” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн сарын 20-нд Ципрас огцорч буйгаа мэдэгдэж,  ээлжит бус сонгууль зарлахаар болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэхэ:
ямар нам гарах нь яахав өртэй хүмүүс хахаххаа
2015-09-22
zochin:
ene nohor grek ulsiig dampuuruulchaad dahiad yagad ylalt baiguulchdag bilee,teneg ard tumen ymda.manai uher mongolchuudtai tosteich ymuu.
2015-09-21